

Гаалийн байгуулагаар өдөрт 500 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг.
Энэ тээврийн хэрэгслүүдийн 400 орчим нь шууд гаалийн бүрдүүлэлтээ хийгээд тухайн өдрөө эзэндээ олгогдож байгаа.
Харин ямар ачаа шалгагдаж байна вэ гэвэл гуравдагч этгээдээр дамжуулсан, түүвэр ачаа буюу олон нэр төрөлтэй ачааг нэг тээврийн хэрэгсэл дээр ачсан, ямар ачаа ачсанаа мэдэхгүй, хүний бараанд бүрдүүлэлт хийгээд яваад байгаа иргэд хүндрэл саад учруулж байна. Хууль сахилтын хувьд маш сайн аж ахуйн нэгжүүдийн барааг маш хурдан гаргаж байна.
Нийт гаалиар нэвтэрч байгаа тээврийн хэргслүүдийн 10-20 хувь буюу олон нэр төрлийн бараа ачсан тээврийн хэрэгслүүд шалгагдаж байгаа.
Хэрэв шалгахгүй өнгөрөөвөл бүр илүү аюултай. Учир нь замын үүддэх гааль дээр энэ оны эхэнд гэхэд л 787 зөрчлийг илрүүлж 1.4 тербум төгрөгийн татварыг эргэн төлүүлсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 10 зөрчлийг илрүүлсэн. 787 зөрчлийн 70 гаруй хувь нь татвараас зайлсхийсэн байсан.
Мөн гаалийн үйл ажиллагаанд нөлөөлж гаалийн улсын байцаагчид хөндлөнгөөс нөлөөлсөн тохиолдол гарсан. Энэ Нэргүй гэх иргэн энэ оны эхэнд нийт 6 зөрчил гаргасан. Өөрөө энэ зөрчлөө хүлээж татвараа төлж байгаа мөртлөө цахим орчинд гаадийн байгууллагын талаар буруу ташаа мэдээ өгч байна.
Иргэн Нэргүйгийн тээврийн хэрэгсэл дээр 33 бараа мэдүүлсэн боловч мэдүүлээгүй хүнсний бүтээгдэхүүн болох 36 мянган өндөг илэрсэн.
Тэгэхээр хүн амын аюулгүй байдлын үүднээс заавал хяналт шалгалтаа хийх хэрэгтэй байна. Тэрнээс биш томоохон стратегийн ач холбогдолтой, тоног төхөөрөмж, хүнс, бензин зэрэг бараануудад саад болохгүй байгаа.
Дээр нь 1.6 кг алтыг гарах чиглэд авч гарч байсныг илрүүлсэн. Мөн түүх дурсгалын бүхий 88 боодол 12 мянган хуудас судрыг илрүүлж мэргэжлийн холбогдох байгууллагад шилжүүлсэн байгаа.
Гаалийн газар нь хүнсний аюулгүй байдал, хар тамхи сэтгэц нөлөөт бодистой тэмцэх, төсвийн орлогыг бүрдүүлэх гэх мэт маш олон үүрэг ажилтай.
