

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж, шийдвэрлэх юм байна. Тодруулбал,
-Төрийн өмчит компанийг татан буулгах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай
-Засгийн газрын тогтоолын төсөл,
-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл,
-Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл,
-Уул уурхайн төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,
-Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны шийдвэрийн талаар,
-Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
