

Нас барсан иргэний 1072 хувьцааг ирэх сарын 1-ээс өвлөгчид шилжүүлж эхэлнэ.Энэ талаар "Эрдэнэс тавантолгой" ХК-аас мэдээлэл хийлээ. ЭТТ Газрын дарга Л.Ганзул "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааг нийт иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. 2024 оны УИХ-ын 10-р тогтоолоор МУ-д шинээр төрсөн иргэддээ хувьцаа нэмж эзэмшүүлсэн. Ингэснээр компанийн нийт хувьцааны 73.5 хувийг төр, 0.06 хувийг үндэсний ААН, 26.44 хувийг МУ-ын 3.4 сая иргэн эзэмшиж байна. 2026 оны 4.29-ны ЗГ-ын тогтоолоор ЭТТ ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх шийдвэр гаргасан. Компани хувьцааны ногдол ашиг тараахдаа хувьцаа эзэмшигчдийн тоогоор дансанд нь байршуулдаг. Тиймээс нас барсан иргэдийн ногдол ашиг нэрийн дансанд нь байршиж байгаа. Нийт 135 мянган иргэний хувьцаа өвлөгдөнө. " гэлээ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Газрын захирал Ж.Амарсайхан "2011 оны 3.31-ны өдөр анх хувьцаа эзэмшүүлж эхэлсэн. ҮЦТХТ нь үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг төрийн нэрийн өмнөөс хадгалж, төлбөрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэд хамгийн түрүүнд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний РД-ийг крилл, том үсгээр бичиж илгээхэд нас барсан иргэний хувьцааны үлдэгдлийн мэдээлэл харагдана. Иргэн ҮЦТХТ дээр очих шаардлагагүй өөрт ойр байгаа нотариат дээр очиж, өв залгамжлах эрхийг цахимаар баталгаажуулна. Өвлөгдөж байгаа 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийг дансыг бүртгэж баталгаажуулна. Баталгаажуулалт E-Mongolia платформоор дамжин хийгдэнэ.
Монголын нотариатчийн холбоо "Эхлээд хувьцааны мэдээллээ тусгай дугаарт илгээж, өөрт ойр байрлах нотариат дээр очиж мэдээллээ аваарай.
Хамт амьдарч байсан өвлөгч гурван сарын дотор татгалзах шийд өгөөгүй бол өв авсанд тооцдог. Хамт амьдарч байсан иргэд нэг жилийн дотор өв авах хүсэлтээ өгөөгүй бол татгалзсанд тооцдог. Энэ нь ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.
Гадаадад байгаа иргэд ЭСЯ-аар дамжуулан нотариатын үйлчилгээг авах боломжтой. Орон нутагт нотариат ажиллаагүй сумд үүрэг гүйцэтгэгч ажиллаж байгаа.
Бүрдүүлэх бичиг баримтын хувьд:
-Нас барсны лавлагаа, гэрлэсний лавлагааг нотариат өөрийн цахим системээс авах боломжтой
-Улсын бүртгэлээс төрөл садангийн лавлагаа авах шаардлагатай.
Баг хорооны Засаг даргаас өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт авснаар та нотариат дээр очиж өвлөх бичиг баримтаа хийлгэх боломжтой" гэлээ.
