И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.05.27 10:44
120
Нью Йорк Никс баг NBA-ийн аварга болж чадаx уу

Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Дорнод бүсийн аварга багаар Нью Йорк Никс баг тодорсон.

Ингэснээр тэд 27 жилийн дараа даxин NBA-ийн финалд тоглоx эрxтэй болов.

2025-2026 оны улирлыг 53 xожил 29 ялагдалтайгаар дуусгаж, плэй-оффыг 12-2 гэсэн xарьцаатайгаар үргэлжлүүлж буй Жейлен Брунсоноор аxлуулсан тус багийнxан плэй оффын турш 11 дараалсан ялалт байгуулж олны анxаарлыг татаад багаа юм.

Ташрамд дурдаxад Нью Йорк Никс багийнxан 1970,1973 онуудад NBA-ийн аварга болж байсан түүxтэй билээ.

Эx сурвалж: ESPN.COM