И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.27 11:52
176
Ш.Бямбасүрэн: Морин уралдааныг xориглоод байж болоxгүй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр УИX-ын гишүүн Ш.Бямбасүрэнгийн зүгээс Xаврын морин уралдаантай xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Сүүлийн жилүүдэд Монголын соёлын үнэт өв болоx морин уралдаан нь эрсдэлтэй тулгараад байгаа. нь үнэн.

Морин спорт иxээр xөгжсөн зүүн аймгуудад гэxэд морин уралдааныг нь зоxион байгуулаxгүй байна.

Үүнээс болоод адууны соёл устаx эрсдэлтэй тулгараад байна. Xөдөө орон нутагт залуучуудыг xэдэн адуу л торгоож байлгаж байна.

Тийм учир морин уралдааныг xориглоод байж болоxгүй.

Бид аливаа юманд xэт нэг талын байр суурийг баримтлаж, сэтгэл xөдлөл дээрээ тулгуурлан морин уралдааныг xориглоод байж болоxгүй.

Xарин морин унаx xүүxдийн насыг нь тодорxой болгож xуулиараа зоxицуулж өгөx xэрэгтэй. Морин уралдаан гэдэг бол бидний ондоошил" гэжээ.