m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
7 цагийн дараа
126
ЗГ: Нэг хүүхэд-Нэг компьютер хөтөлбөрийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ

ЗГ-аас гарсан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллэв. Тэрээр "Нэг хүүхэд-Нэг компьютер гэх хөтөлбөрийг энэ жилийн есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-н гэхэд 100 мянган компютер, 5000 ухаалаг самбар,  2027 оны хоёрдугаар сард  100 мянган компьютер, 5000 ухаалаг самбар, 2027-2028 оны есдүгээр сарын 1-н хүртэл  100 мянган компьютер, 550 000 ухаалаг самбар сургууль бүрт нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болж байна.

Энэ ажил төсвийн хөрөнгөөр хийгдэхгүй. Санхүүжилтийг Хөгжлийн банкны дор байгаа санхүүгийн лизингээр тоног төхөөрөмжүүдийг худалдан авалт хийж, манайх 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээс хэлбэрээр төлбөрийг төлнө. 

Санхүүгийн түрээс боловсролын салбарт бий. Тухайлбал сурах бичиг. Бидний төлөвлөж байгаагаар нэг ширхэгийг 1,5 сая төгрөгийн өртөгтэй гэж тооцож байна. Нийт 300-350 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдэх болов уу гэж бодож байна. Худалдан авалтыг  Google-тэй гэрээ байгуулж хийнэ. Үүнийг Хөгжлийн банкны санхүүгийн түрээсээр хийнэ. 

Одоо нэг компьютрийн ард 10-12 хүүхэд бий. Иймээс энэ хөтөлбөр хэрэгжсэнээр нэг  компьютрийн ард  2 хүүхэд ногдох байдлаар ирэх намраас хэрэгжүүлнэ. Боловсролын салбарт хийгдэж буй хамгийн том мега төсөл гэж ойлгож болно" гэлээ.