m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
6 цагийн дараа
111
Б.Даваадалай: “Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгаж, 260 орон тоо цомхотгоно
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай ЗГ-аас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр  “Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа. 260 орон тоо цомхотгож, захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардал 30 хувь, эхний ээлжинд 67,3 тэрбум төгрөг хэмнэнэ. Тухайлбал,  "Зэс боловсруулах цогцолбор" гэж төрийн өмчит компани байгуулсан. Энэ нь 39 хүний орон тоотой, дөрөв орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Гэтэл зэс хайлуулахыг "Эрдэнэт" үйлдвэр дангаараа хариуцаад явах бүрэн боломжтой. Иймээс  "Зэс боловсруулах цогцолбор" байх шаардлагагүй гэж үзсэн.  Энэ жишээн дээрээс үзэхэд чиг үүрэг давхацсан, төдийлөн ашигтай биш компанийг нэгтгэх, татан буулгах ажил цаашид ч явагдана. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ. Татан буугдаж буй компанийн нэрс зургадугаар сарын 15 гэхэд тодорхой болно. Өнөөдрөөс эхлээд “Эрдэнэс Монгол” нэгдэл “Чингис хаан баялгийн сан” ХХК болж байна" гэлээ.