

"Эрдэнэс монгол" нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 63,7 тэрбум төгрөгийг хэмнэж буй талаар Засгийн газраас мэдээлсэн. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар "дахиад ч танах зардал их үлдсэн" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Манай говийн бүсэд гэхэд л Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс оюу толгой ХХК, Монголын төмөр зам ТӨХК, Эрдэнэс алт ресурс ХХК, Гашуун сухайт авто зам ХХК гээд өндөр түрээстэй, өндөр шилэн байшинд, өндөр цалинтай олон хүн ажиллуулдаг газрууд Удаанбаатар хотод олон байна. Бүгд аймаг, сум руугаа нүүх хэрэгтэй.
Ажилчдаа орон нутгаас авдаггүй, ажилчдадаа байр барьж өгдөггүй, 14:14 ээлжээр олон мянган хүнийг олон саяын зардал гаргаж говь руу зөөж байна. Төрийн албаны зардлыг хэмнэ л гэх юм. Яг үнэндээ унах унаагүй, хийх бензингүй, томилолтгүй, бичиг цаасгүй, принтергүй, өр зээлтэй хэдэн ажилчинтай газар орон нутгаар нэг байна" гэв.
