m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
370
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын “Ар наймган”гэх газар байрлах Алтны уурхайн өрөмдлөгийн цооногт 3 настай охин 5/27-ны өдөр 12 цагийн орчимд 30 метрийн гүнд унасан харамсалтай хэрэг гарлаа.

Цооног нь ойролцоогоор 40 метрийн гүнтэй, 25-30 см радиустай бөгөөд хүүхдийн хувьд 30 метрийн гүнд унасан байна.

Хүүхдийг доош нэмж унахаас сэргийлж дэгээгээр давхар тогтоосон байгаа. Тактикийн бугуйлдаж гаргах ажиллагаа явуулсан боловч хөшөөд гараагүй.

Одоо 4 метрийн хөндлөн ухалт хийж аврахаар ажиллаж байгаа бөгөөд 20 гаруй тусгай техник хэрэгсэл 5 эксковатороор ухаж уурхайн малталтын хэмжээний ажил явагдаж байна.