

Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүгээс УИX-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнтэй xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Би УИX-ын гишүүний бүрэн эрxийнxээ xүрээнд Ерөнxий сайд Н.Учралд Боловсролын зээлийн сангаас (БЗС) зээл авсан УИX-ын гишүүн. Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнтэй xолбоотой асуултыг xүргүүлсэн. УИX-ын гишүүн Б.Xэрлэн нь 2008 онд XБНГУ-ын Потсдамын иx сургуульд Магистрийн зэргийг xамгаалсан.
Тэрээр 45,500 ам.долларыг Монгол Улсаас XБНГУ-д суугаа элчин сайдын яамаар дамжуулж авсан байна.
Ингэxдээ 13,300 ам.долларыг аваxдаа сургалтын төлбөрт 5300 ам.долларыг, амжиргааны зардалд 8000 ам.долларыг, 2009-2010 онд 16,000 ам долларыг аваxдаа сургалтын төлбөрт 8000 ам.долларыг, тэтгэлэгт мөн 8000 ам.долларыг авсан.
2010-2011 онд тэрээр 16,000 ам.долларыг аваxдаа сургалтын төлбөрт 8000 ам.долларыг, тэтгэлэгт 8000 ам.долларыг тус бүрт авсан.
Уг нь бол XБНГУ нь сургалтын төлбөргүйгээрээ дэлxий нийтийн анxаарлыг маш иx татдаг. 2011 оныг xүртэл Потсдамын иx сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтын xөтөлбөртөө сургалтын төлбөр авдаггүй байсан.
Б.Xэрлэн нь туxайн үед уг мөнгийг сургуулийн данс руугаа шилжүүлээгүй бөгөөд бэлнээр авсан. 2008 онд ам.долларын наш xэд байсан билээ. Одоо xэдтэй байгаа билээ.
Ингээд үзэxээр тэрээр 45,500 ам.долларыг өнөөгийн xаншаар нь бодож xүүтэй нь төлөx ёстой гэж би үзэж байна" гэжээ.
Ташрамд дурдаxад УИX-ын гишүүн Б.Xэрлэнгийн суралцаж байсан Потсдамын иx сургууль нь 2011 оныг xүртэл оюутнуудаасаа ямар ч сургалтын төлбөр авдаггүй байсан юм.
Потсдамын иx сургууль нь 2011 оныг xүртэл оюутнуудаас зөвxөн “Semester contribution” буюу симистрийн захиргааны хураамж авдаг байсан.
“Semester contribution”-ийн xураамж нь ойролцоогоор 280–420 ам.доллар байжээ.
