

Хотын дарга асан Э.Бат-Үүлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Х.Нямбаатарын огцруулсан асуудалд нэг ноцтой зүйл харагдсан. Улаанбаатарчуудын өөрөө өөрийгөө удирдах ёс байхгүй болж нийслэлийн дарга хэн байхыг манай иргэд мэдэхээ байлаа.Нутгийн өөрөө удирдах ёсыг устгалаа. Энэ ажлыг хийсэн ажлыг Х.Нямбаатар, Э.Оюун-Эрдэнэ нар өөрөө 2022 онд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр устгасан. Нэмэлт өөрчлөлтөөр ЕС-дад нийслэлийн Засаг даргыг огцруулах, томилох эрхийг өгсөн. Огцруулах саналыг зөвхөн НИТХ-д оруулах эрхтэй, өөрсдөө шийддэг байсныг өөрчилсөн. Одоо УБ хот агентлаг боллоо. Одоо УБ дээр гарч байгаа бүх асуудлыг Б.Пүрэвдагва шийдэхээс илүү Н.Учрал хариуцна. Учир нь Б.Пүрэвдагва нийслэлчүүдийн сонгосон хүн биш. Н.Учралын томилсон хүн. Иймээс Н.Учрал өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ" гэлээ.
