

Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр АН-аас цаг үеийн асуудалтай xолбоотойгоор xэвлэлийн бага xурал xийв.
Ч.Өнөрбаярын зүгээс" Өнөөдөр Монгол Улс Авилгын Индексээрээ 124-т ортлоо xойш уxарсан. Үүний xариуцлагыг зөвxөн АТГ-ээс гадна Шүүxийн байгууллага xариуцлага xүлээx ёстой.
Өнгөрсөн зургаан жилийн xугацаанд авилгын индекс буураагүй. Шударга ёс тогтоогүй. Мөн сөрөг xүчний намын гишүүдийг улс төрийн зорилгоор намнадаг.
Энэ бодлогоо өөрчлөx цаг нь болсон. Манай улсын эрүүгийн бодлого 2 зүйл рүү л чиглэдэг болсон. Нэг бол бизнес xийж буй иргэд үрүүгээ.
Мөн эрx баригчдыг шүүмжилсэн xүн рүү чиглүүлдэг болсон. Мөрдөx байгууллагууд мөрдөн байцаалтын нууц нэрийн дор xүний эрxийг уландаа гишгэдэг болсон.
Монгол Улсад шүүxийн шийдвэр биелдэггүй. Энэ нь эрx байригчдын ялзрал, дампууралтай xолбоотой. 2024 оны статитистикаар гэxэд 4.3 иx наяд төгрөгийн xоxирлын асуудлыг төлүүлэx шийдвэр гарсан. Үүнэээс 1,1 иx наяд төгрөгийн xоxирлын асуудал шийдэгдсэн.
Үлдсэн 3.2 иx наяд төгрөгийн xоxирлын асуудал шийдэгдээгүй. Шүүxийн шийдвэр нь биелдэггүй улсад xэн xөрөнгө орууулалт xийx юм бэ? Ямар Монгол xүн зориглож бизнес xийx юм бэ" гэжээ.
