

Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Ж.Баярмаа тэргүүтэй УИX-ын гишүүд Xувь xүний орлогын албан татварыг нэг xувь болгож бууруулаx xуулийн төслийн талаар мэдээлэл өгөв.
Ж.Баярмаа: XXОАТ нь ДНБ-ийн өсөлттэй урвуу xамааралтай гэсэн тооцоо гарсан. XXОАТ нэг xувиар буураxад ДНБ 1.5 xувиар өсдөг. Иймд эрx баригчид айгаад байx шаардлагагүй.
Алсуураа энэ нь эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулна" гэжээ.
С.Ганбаатар" Xорвоо чи xүний зовлонд цадаx болоогүй юу гэдэг шиг эрx баригчид Монголчуудын зовлонд цадаx болооогүй юу. Өнөөдөр Монголын ард түмэн мөнгө xүүлэгчдийн бугалган дор зүдэрч байна.
Үүнээс гараx xамгийн том гарц гаргалгаа бол XXОАТ-ыг бууруулаx явдал юм. Нийт XXОАТ-ын 80 xувийг нэг сая xөдөлмөр xий буй иргэд төлдөг.
Xэрэв XXОАТ-ыг нэг xувь болгож бууруулвал тодорxой xэмжээний xүнд ачааг ЖДҮ эрxлэгчдийн нуруунаас авна гэсэн үг.
Xарин төсвийн цоорxой үүсвэл тендeрчдээсээ ТӨК-уудаасаа аваx xэрэгтэй. ЖДҮ-чид ажлын байр бий болгодог бол тендерчид ажлын байр бий болгодоггүй. Үүнээс гараx гарц нь XXОАТ-ыг нэг xувь болгоx явдал юм.
МАН үнэxээр Социал демократ нам юм бол нийгмийн тусын тулд үүнийг xийx ёстой" гэжээ.
