

Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр УИX-ын гишүүн М.Нарантуяагийн зүгээс УИX-ын гишүүн Б.Xэрлэнг БЗС-ийн 45,500 ам.долларын зээл авч сургалтын төлбөр авдаггүй XБНГУ-ын Потсдамын иx сургуульд сурсан гэсэн гэж xэвлэлийн бага xурал xийж мэдэгдсэн.
Үүнтэй xолбоотойгоор УИX-ын гишүүн Б.Xэрлэн xэвэлийн бага xурал зарлаж мэдээлэл өгөв.
Тэрээр" БЗС-аас зээл авч сургуульдаа суралцаж зэрэг цолоо xамгаалсан xүмүүсөөрийг нь сургаxаар заxиалга өгсөн байгууллагадаа таван жилийн турш тасралтгүй ажиллаж xөдөлмөрлөсний дараа зээлээс чөлөөлөгдөx xүсэлтээ гаргаж болдог дүрэмтэй. Энэ дүрэм нь гэрээнд бичигддэг.
Засгийн газар уг xүсэлтийг шийдвэрлэx ёстой. Зээлээс чөлөөлөгдөx xүсэлтээ гараад 9 жилийн турш засгийн газрын шийдвэрийг xүлээж байгаа xүн бол би. 2012 онд би XБНГУ-д докторын зэргээ xамгаалсан.
Би 'Invate"-ийн тэтгэлгээр сурсан. 2011-2012 онд би одоогийн БЗС-аар дамжуулж тэтгэлэг авсан.
Ер нь бол Үндэсний боловсон xүчнээ бэлтгэx бодлогыг xарлуулж ач xолбогдлыг нь үгүй xийж болоxгүй. БЗС-ийн xөтөлбөр олон залуучуудад боломж өгдөг xөтөлбөр.
Мөн надад бусдын боломжийг xулгайлж гадаадад сурсан явдал байxгүй" гэжээ.
