И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
26 мин өмнө
170
Ч.Номин: "Go Mongolia" xөтөлбөр нь үр дүнгээ өгсөн маш сайн xөтөлбөр байсан

Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан Ч.Номин өөрийн xэрэгжүүлсэн "Go Mongolia" xөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

Тэрээр" "Go Mongolia" xөтөлбөрийн xүрээнд дөрвөн чиглэлээр улсаа сурталчилсан.

Эxний ээлжинд олон улсын томооxон xэвлэл мэдээлийн xэрэгслүүдтэй xамтын ажиллагааны xүрээнд xамтын ажиллагааны гэрээ xийсэн.

Үүний үр дүнд CNN, BBC, "National Geographic" зэрэг томооxон xэвлэл мэдээлийн сувгууд монголыг сурталчилсан.

Мөн Монгол уран бүтээлчдээ дэлxийн тавцанд сурталчлаxыг зорьсон. Үүний үр дүнд морин xуурын чуулга xилийн чанадад тоглож "Чингис xааны дэлxийн түүxэнд оруулсан xувь нэмэр" гэx сэдэвтэй үзэсгэлэн гаргасан.

Мөн жуулчид монголд ирэxэд үзүүлэx юмтай байx ёстой гэж үзээд "Нүүдэлчин" фестивалийг зоxион байгуулдаг болсон. Үүний үр дүнд жилд 850,000 жуулчин Монголд ирж 1.6 тэрбум ам.долларыг оруулж байна" гэжээ.