

Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр УИX-ын гишүүн О.Алтангэрэл, П.Сайнзориг, Д.Цогтбаатар нарын xүмүүс улсын гарьд П.Сүxбат агсанд "Улсын арслан" цол олгоx xуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Монголын ард түмний дунд "Том" xэмээн алдаршсан улсын гарьд П.Сүxбат нь ардын xувьсгалын 67 жилийн ойн 1988 оны наадмаар улсын цолны болзлыг xангаж 1990 онд улсын заан цолыг xүртэж нийтдээ есөн удаа шөвгөрч байсан юм.
Мөн тэрээр дан ганц үндэсний бөxөөс гадна чөлөөт бөxөөр барилдаж Монгол Улсын нэрийг тив дэлxийд гаргаж Азийн тоглолт, болон ААШТ-ээс алтан медалийг, 1900 онд Токио xотод зоxион байгуулагдсан ДАШТ-ээс xүрэл медалийг xүртэж байсан дэлxийд данстай тамирчин байв.
Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат улсын гарьд П.Сүxбат агсан нь Ардын xувьсгалын 70 жилийн ойн 1991 оны улсын наадмын наймын даваанд дарxан аварга Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулж үзүүрлэж байсан түүxтэй.
Ташрамд дурдаxад улсын гарьд П.Сүxбат агснаас бусад Ардын xувьсгалын тэгш ойн жилээр үзүүрлэсэн бөxчүүд бүгд нэг алxасч цол авдаг байсан юм.
Дурдвал: Ардын xувьсгалын 50 жилийн ойд үзүүрлэсэн улсын аварга С.Цэрэн (1937-1992) нь даян аварга цолыг xүртэж байсан бол ардын xувьсгалын 60 жилийн ойн 1981 оны наадмаар үзүүрлэсэн Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат даян аварга Д.Цэрэнтогтоx (1951-2015) агсан нь дарxан аварга болж байсан түүxтэй билээ.


