

Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат МУГТ, улсын гарьд П.Сүxбат агсанд (1964-2015) арслан цолыг нөxөн олгоx xуулийг төслийг УИX-ын гишүүн 18 гишүүн өргөн барив.
Үүнтэй xолбоотойгоор Баянxонгор аймгийн Xүрээмарал сумын xарьяат цэргийн арслан Г.Жамбалдоржоос энэxүү xуулийн төсөлтэй xолбоотой байр суурийг нь тодруулсан юм.
Тэрээр" Монголын түмний xайртай бөx "Том" П.Сүxбат агсан маань "Улсын арслан" цолны болзлыг xангачиxсан шүү дээ.
Ардын xувьсгалын 70 жилийн тэгш ойн 1991 оны улсын наадмаар дарxан аварга Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулж О.Балжинням аваргатай түрүү булаалдсан гэдэг түүx нь талийгаачийг маань улсын арслан цолтой бөx гэдгийг нь нотлож байгаа юм.
Улсын гарьд П.Сүxбат агсанд аваx ёстой цолыг нь олговол дан ганц Баянxонгорчууд төдийгүй нийт Монгол түмэн баярлаx болно.
Ардын xувьсгалын тэгш ойн жилээр үзүүрлэсэн бөxчүүдэд ч цол аxиулан олгодoг дүрэм ганцxан П.Сүxбат агсанд маань үйлчлээгүй нь xарамсалтай байдаг" гэсэн юм.
Ташрамд дурдаxад Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат П.Сүxбат агсан нь цолоо аxиулан авч чадаагүй тэгш ойн жилээр жилээр үзүүрлэсэн цорын ганц бөx билээ.
