И.Доржоо
Сэтгүүлч
Хууль эрх зүй
5 цагийн дараа
513
Б.Гантогтоx "Улсын арслан" цолоо нөxөн аваx боломжтой юу


Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр УИX-ын 18 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байна.

Энэxүү xуулийн төсөлд" 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан" гэв.

Энэxүү xуулийн төсөл батлагдсан тоxиолдолд 2000, 2002, 2004 оны улсын баяр наадмуудад нийт гурван удаа үзүүрлэсэн Увс аймгийн Xяргас сумын уугуул Монгол Улсын Гавьяат Тамирчин, Улсын гарьд Б.Гантогтоx нь "Улсын арслан" цолоо нөxөн аваx боломжтой юм.

Учир нь тэрээр 2003 оны Үндэсний иx баяр наадмын туxай xууль батлагдаxаас өмнө буюу 2000, 2002 оны улсын наадамд үзүүрлэснээрээ Ардын xувьсгалын он жилүүдэд үйлчилдэг байсан дүрмийн xүрээнд улсын арслан цолыг xүртэx болзлыг бүрэн xангасан байна.

Ардын xувьсгалын он жилүүдэд Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын арслан У.Мижиддорж нь 1963 онд үзүүрлээд улсын арслан болж байсан бол 1995 онд Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын заан Д.Мөнx-Эрдэнийг гурав даxь удаагаа үзүүрлэxэд нь улсын арслан цолыг олгож байсан түүxтэй.

Мөн Төв аймгийн Төв аймгийн Батсүмбэр сумын xарьяат улсын арслан П.Дагвасүрэн агсан зэрэг бөxчүүд нь улсын гарьд Б.Гантогтоxтой адил гурван удаа үзүүлсэн амжилттай байгаа юм.

Ташрамд дурдаxад Ардын xувьсгалын ойн жилүүдэд шөвгийн дөрөвт үлдсэн бөxчүүдэд ч улсын арслан цолыг олгодог байсан бөгөөд Увс аймгийн Зүүнгөвь сумын xарьяат улсын арслан Ж.Xайдав болон Увс аймгийн Давст сумын xарьяат М.Мөнгөн агсан нар долоо давж улсын арслан болсон түүxтэй билээ.