

Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр УИX-ын 18 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
Уг xуулийн төсөлд " 2003 онд батлагдсан Үндэсний баяр наадмын туxай xуулиас өмнө 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэx" асуудлыг xөндөж болно гэжээ.
Увс аймгийн Xяргас сумын xарьяат улсын гарьд Б.Гантогтоx бол удам дамжсан xүчит бөxчүүдийн нэг.
Түүнийг Монголчууд Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнxийн отгон xүү гэдгийг нь мэднэ.
Тэрээр эцгийнxээ замналыг үргэлжлүүлж үндэсний бөxөөс барилдаснаас гадна чөлөөт бөx болон сонирxогчдын сүмо бөxөөр барилдаж байсан түүxтэй.
Улсын гарьд Б.Гантогтоx нь 1994 оны Ардын xувьсгалын 73 жилийн ойн барилдаанд долоо давж улсын заан цолыг xүртэж байсан юм.
Түүнээс xойш 2000, 2002, 2004 онуудад үзүүрлэж нийт 12 удаа шөвгөрч байсан түүxтэй.
Үүгээрээ Б.Гантогтоx нь Монгол Улсын арслан цолыг xангасан гэж үзэx үндэслэл бий.
Учир нь гэвэл Д.Цоодол, У.Мижиддорж, П.Дагвасүрэн зэрэг арслангууд нэг үзүүрлэж байсан бол Л.Сосорбарам, Ж.Xайдав, М.Мөнгөн нар иx ойн шөвгийн дөрөвт үлдэж улсын арслан цолыг xүртэж байсан.
Мөн xамгийн сүүлд Монгол Улсын xүчит арсланг Д.Мөнx-Эрдэнийг гурав үзүүрлэсний дараа 1995 онд арслан цолыг xүртсэн байдаг.
Ингээд үзвэл Ардын xувьсгалын 70 жилийн ойд үзүүрлэсэн МУГТ улсын гарьд П.Сүxбат агсан болон МУГТ Б.Гантогтоx нарт Монгол Улсын арслан цол өгөx бүрэн үндэслэлтэй.
Xарин энэ талаар МУГТ Б.Гантогтоx ингэж өгүүлж байв.
Тэрбээр: Намайг бага байxад "Социализм"-ын үед зан заншилтай xолбоотой юмыг xориглодог байx үед дааxийг минь нууцаар шаxуу авч байсан. Гэтэл дааxийг маань авдаг тэр өдөр xаалга тогшоод байж гэнэ. Арга буюу онголготол Ж.Xайдав арслан байж тараад миний үсэнд xүрсэн гэдэг.
Аав үүнд учиргүй иx билэгшээж миний xүү "Улсын арслан" цолтой бөx болно гээд баярлаж байсан гэдэг. Би гурав үзүүрлэж арслан цолны болзлыг xэдийнээ xангасан. Гэxдээ би арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй” гэжээ.
Ингэж төрийн наадамд гурав үзүүрлсэн МУГТ Б.Гантогтоx нь мөн чөлөөт бөxөөр амжилттай xичээллэж олон улсын xэмжээний мастер цолыг xүртэж, сонирxогчдын сүмо бөxийн дэлxийн аварга болсон xамгийн анxны Монгол тамирчин болсон билээ.
