

Дуучин Э.Агиймаа "Алдарт эх"-ийн одонгоо гардан авсан баярт мөчөөсөө хуваалцлаа.
Тэрээр " Одонгоо авч байх үед хамгийн түрүүнд ээжийгээ их саналаа, үгүйллээ. Ерөнхийлөгч намайг хараад "Ямар өндөр ээж вэ, Үр хүүхдүүдээ сайн өсгөж, эх орондоо хэрэгтэй хүн болгож хүмүүжүүлээрэй" гэсэн. Ханьдаа болон аав, ээж, дүү нартаа маш их баярлалаа.
Манай нөхөр спортын хүн. Бид хоёр зургаан жил урлаг, спортын карьераа зогсоогоод, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд анхаарсан. Нөхөр маань Узбекстан улсад болсон холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Үргэлж түшиж, тулж арыг минь бат даадаг ханьдаа баярлалаа.
Би 23 настай ээж болж байсан. Миний том хүү одоо 14 настай. Хүүхдүүдээсээ аз жаргалыг мэдэрдэг" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
