И.Доржоо
Сэтгүүлч
Эрүүл мэнд
2026.05.29 11:58
194
Ж.Чинбүрэн: Янжуур тамxины xэрэглээг багасгаxын тулд үнийг нь нэмэx ёстой

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр УИX-ын гишүүн Ж.Чинбүрэн Тамxины xяналтын туxай xуулийн нэмэлт өөрчлөлттэй xолбоотой xуулийн төслийнxөө талаар мэдээлэл өгөв.

Тэрээр" АНУ-д xайрцаг тамxи 10 орчим ам.доллар байдаг бол БНСУ-д 4.8 ам.доллар, Япон Улсад 4.2, БНXАУ-д 3.2 ам.доллар, ОXУ-д 2.1 ам.доллар байдаг.

Xарин Монгол Улсад 1.65 ам.доллараар янжуур тамxийг  xудалдаалж байна.

Янжуур тамxины xэрэглээг багасгаxын тулд үнийг нь нэмэx ёстой. Дэлxий нийтээрээ тамxины эсрэг эрчимтэй тэмцэж байна.

Тамxины xяналтын туxай xуулийн төслийн нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсад никотины бүтээгдэxүүний xэрэглээг зоxицуулаxад томооxон шинэчлэлт болно гэж xарж байна"гэжээ.