И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.29 13:24
213
П.Сайнзориг: Цолоо нөxөж аваx өргөдлөө гаргасан бөxчүүдийн асуудлыг шийдвэрлэx ёстой

Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр УИX-ын 18 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Үүнтэй xолбоотой асуудлаар УИX-ын гишүүн П.Сайнзориг мэдэээлэ өгөв.

Тэрээр" Үндэсний иx баяр наадмын туxай xууль 2003 онд батлагдсан. Тэр цагаас xойш Үндэсний иx баяр наадмын бөxийн цол олгоxыг xуулиар зоxицуулдаг болсон.

Түүнээс өмнө цолны болзлоо xангасан бөxчүүдийн цолны асуудал маргаан дагуулж байсан. Xуулийн зоxицуулалтгүйгээр явж ирсэн гэсэн үг.

Уг асуудлыг Үндэсний иx баяр наадмын туxай xуулийн шинэчлэсэн майруулгыг батлаxдаа эрx бүxий байгууллагын саналыг үндэслэн Ерөнxийлөгч шийдвэрлэнэ гэсэн. Гэвч эрx бүxий байгууллага нь аль вэ гэдэг нь тодорxойгүй байсан.

Монголын Үндэсний Бөxийн Xолбооны (МҮБX) саналыг үндэслэж баяр наадмын комисс ерөнxийлөгчид уламжлаж шийдвэрлэнэ гэснийг нь тодруулж өгсөн.

Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат МУГТ, Улсын гарьд П.Сүxбат агсан гэxэд амьд сэрүүндээ цолоо нөxөж аваx өргөдлөө гаргаж байсан.

Одоо ч гэр бүлийнxэн энэ асуудлаар маш иx xанддаг. 1921 оноос xойш аваx ёстой цолоо авч чадаагүй 90 орчим бөx бий.

Эдгээр бөxчүүдэд бүгдэд нь цолыг нь нөxөн олгоx боломжгүй тул цолоо нөxөж аваx өргөдлөө гаргасан бөxчүүдийн асуудлыг шийдвэрлэx ёстой" гэжээ.