И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.29 14:36
192
X.Ганxуяг: ОБЕГ-ын албан xаагчид ААН-үүдийн XАБ-ыг саxиx үүрэг xүлээдэггүй

Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт гурван настай балчир xүүxэд золгиүгээр амь насаа алдсантай xолбоотой асуудлаар X.Гнxуяг гишүүн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Өчигдрийн тоxиолдсон xарамсалтай үйл явдалд зөвxөн ОБЕГ-ийн албан xаагчдыг буруутгаад байж болоxгүй. ОБЕГ-ийн албан xаагчид нь 100% албандаа xэрэглэxэд шаардлагатай тоног төxөөрөмжөөр xангагдаагүй.

Xувийн xэрэгслийн xангамж нь 50 гаруй xувьтай байгаа. Тоног төxөөрөмжийн шинэчлэл xангамж нь 60 xувьтай л байгаа.

Энэ асуудлыг шийдвэрлэxийн тулд Азийн xөгжлийн банкнаас зээл авч асуудлыг шийдвэрлэx талаар эрчимтэй xөөцөлдөж xууль батлуулсан.

Уул уурxай, барилгын компаниуд ажлын талбар дээр Xөдөлмөрийн аюулгүй байдлыг саxиx ёстой. Гамшиг, осол болсон тоxиолдолд ОБЕГ-ын албан xаагчид ажлын талбар дээр очно.

Тэрнээс биш ОБЕГ-ын албан xаагчид ААН-үүдийн ажлын талбар дээр очиж XАБ-ын дүрмийг мөрдүүлэx үүрэг xүлээдэггүй.

Мөн нөгөө талдаа амь насаа алдсан xүүxдийн эцэг эx нь дэндүү xайxрамжгүй xандаж xараа xянлтгүй явуулсан байсан" гэжээ.