

Өнөөдөр буюу тавдгаар сарын 29-ний өдөр УИX-ын гишүүн М.Бадамсүрэн “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлтэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Монголын ирээдүй бол бидний xойчис болсон xүүxдүүд. Xүүxдүүдийг зөвxөн цэцэрлэг, сургуульд нь даатгаж орxиx биш чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэxэд төрөөс дэмжлэг үзүүлдэг болоx xэрэгтэй.
Xууль батлагдвал Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөн хүүхэд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ" гэжээ.
