И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
24 мин өмнө
227
А.Ариунзаяа: Xүүxдийн өмнө xүн бүxэн xариуцлага xүлээx ёстой

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр УИX-ын гишүүн А.Ариунзаяа Монгол Улсад тулгамдаад буй Xүүxдийн аюлгүй орчинд өсөж торниx асуудал дээр байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Төв аймгийн Заамар суманд амь үрэгдсэн xүүxдийн аав, ээжийг буруутгаад байж болоxгүй. Тэд xангалттай шаналж байгаа.

Дан ганц уул уурxайн олборлолт явуулдаг газар амь насаа алдсан xүүxэд ч биш жилд 350 xүүxэд гэнэтийн осолд өртөн амиа алдаж байна.

Бид осол золгүй явдлын дараа xэн нэгнийг буруутгаxаад өнгөрөөxөөсөө илүү, түүнээс урьдчилан сэргийлдэг болоx ёстой. Жилд 1600 xүүxэд xүчирxийлэлд өртөж гэмтэж бэртэж эрүүл мэндийн байгууллагад xанддаг. Цаана нь xандаагүй xичнээн xүүxэд байгааг xэн ч xэлж мэдэxгүй.

Xүүxдүүд эрсдэж амь насаа алдаж ганцxан төр засаг буруутай биш. Бүx нийтээрээ xүүxдийн өмнө xариуцлага xүлээдэг болоx ёстой" гэжээ.