

СХД-ийн 15 дугаар хороо, Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэн засварлаж байна.
Энэ хүрээнд Барилгачдын гудамжнаас Залуучуудын гудамж дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх тул авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 29-ний 23:00 цагаас тавдугаар сарын 30-ны 06:00 цаг хүртэл хаана.
Иймд иргэд, жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эхлэх: 2026 оны 05 дугаар сарын 29-ний орой 23:00 цаг
Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 06:00 цаг
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
