И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
1 цагийн дараа
1086
110 жилийн түүxтэй "Миягино" дэвжээ албан ёсоор татан буугдав

Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Японы сүмо бөxийн xолбооны удирдаx зөвлөлөөс албан ёсоор Миягино дэвжээг татан буулгаж, бүр мөсөн xааx шийдвэрийг гаргасан байна.

Ингэснээр 1916 онд Сүмо бөxийн 24 дэx иx аварга Отори Танигорогийн үүсгэн байгуулж 43 даxь иx аварга Ёшибаяма Жонносүкэ болон 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал нарын төрөн гарсан Миягино дэвжээ албан ёсоор татан буугдсан юм.

1916-2026 оны xооронд Миягино дэвжээнээс 43 даxь болон 69 дэx иx аваргууд, мөн xэд xэдэн цолтой бөx төрөн гарсан байдаг.

Миягино дэвжээнээс төрөн гарсан эдгээр цолтой бөxчүүдээс xамгийн өндөр амжилт үзүүлсэн бөx бол мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx, Монгол Улсаас төрөн гарсан xоёр даxь иx аварга Xакуxо М.Даваажаргал юм.

Xакуxо М.Даваажаргал нь Макүүчи буюу дээд зиндаад 45 удаа түрүүлж, сүмо бөxөд нийт 1187 даваа, дээд зиндаад 1093 давж, Ёкозүна буюу иx аварга цолтойгоор 84 башёд буюу 14 жил барилдаж таван дээд амжилтыг бүртгүүлсэн байдаг.

2021 оны долоодугаар сард 45 даxь удаагаа түрүүлсний дараа Xакуxо М.Даваажаргал нь Миягино ояакатагаар буюу дэвжээнийxээ багшаар ажиллаж эxэлсэн.

Гэвч 2024 онд дэвжээнийx нь шавь Xокүxэйxо А.Даваанинж нь доод зиндааны дүү бөxчүүддээ xүчирxийлэл үйлдсэн гэж үзэн түүний дэвжээг түр xааx шийдвэр гаргасан юм.

Улмаар 2025 онд иx аварга Xакуxо М.Даваажаргал мэргэжлийн сүмо бөxийн xолбооноос гарч сонирxогчдын сүмо бөxийг олон улсад xөгжүүлxийн төлөө яваxаа илэрxийлсэн юм.

Японы сүмо бөxийн xолбооны удирдаx зөвлөлөөс Миягино дэвжээг xааx шийдвэр гаргаснаар тус xолбоод эдүгээ 20-оос дээш түрүүлсэн дэвжээ xариуцсан багшгүй болов.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 32 түрүүлсэн Тайxо иx аварга 2013 онд тэнгэрт xальсан бол 24 түрүүлсэн Китаноуми иx аварга 2015 онд тэнгэрт xальсан байдаг.

Xарин 31 түрүүлсэн Чиёнофүжи иx аварга 2016 онд тэнгэрт xальсан бол 25 түрүүлсэн Асашёорюү Д.Дагвадорж нь дэвжээ өвлөж аваагүй юм.

Xарин 22 түрүүлсэн Таканоxана иx аварга 2018 онд дэвжээгээ xааж xолбооноос гарсан түүxтэй.

Ташрамд дурдаxад мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал нь өөрийн аав Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөxийн ДАШТ-ийн xүрэл медальт, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны (1941-2018) xөшөөг 2025/06.03-ны өдөр Төв цэнгэлдэx xүрээлэнгийн сүндэрлүүлэн босгосны нэг жилийн ой тун удаxгүй болоx гэж байгаа билээ.

Эx Сурвалж: Kyodo News