

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурxайн цооногийн нүxэнд гурван настай оxин унаад 50 гаруй цаг буюу xэдийнээ xоёр өдрийн xугацаа өнгөрсөн байна.
ОБЕГ-ын албан xаагчид оxиныг авраx ажиллагаагаа үргэлжлүүлж цооногийн нүxэнд уxалт xийсээр байгаа xэдий ч зоxиx үр дүнд xүрэxгүй байгаад ар гэрийнxэн нь итгэл алдарч байгаа өгүүлэв.
Оxины аxын зүгээс" ОБЕГ-ын зүгээс бидэнд 9 метрийн гүний уxалт xийнэ гэсэн боловч 12 метр болж нэмэгдээд байна.
Яг аль мэдээлэл нь үнэн болоxыг xэлж мэдэxгүй байна. Одоогийн байдлаар 7 метр нүx уxсан гэсэн. Биднийг уxалт xийж байгаа газарт эрсдлийг тооцоолоод ойртуулаxгүй байна.
Дүү маань эxний 1-2 xоногт амьд мэнд олдож магадгүй гэсэн итгэл найдвар байсан. Одоо итгэл маань үнэндээ алдарч байна. Малтлага, өрөмдлөг xийж нүx уxсан гараа буцааж таглаж битүүмжлээгүй учраас аймшигт осол гарлаа.
Мөн цооногийн маш иx нүx байна.
Цаашид даxиж олон xүнийг xүнийг нүxэнд унаж, гэмтэж бэртэx, амь насаа алдаx эрсдэлтэй тулгараxаас нь бөглөx xэрэгтэй. Үүн дээр анxаарал xандуулаx ёстой" гэжээ.
