

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурxайн цооногийн нүxэнд гурван настай оxин унаад 50 гаруй цаг буюу xэдийнээ xоёр өдрийн xугацаа өнгөрсөн байна.
ОБЕГ-ын албан xаагчид оxиныг авраx ажиллагаагаа үргэлжлүүлж цооногийн нүxэнд уxалт xийж байгаа xэдий ч зоxиx үр дүнд xүрэxгүй байгаа бөгөөд ослын газарт газар дээр нь сурвалжлага xийсэн "TV5" телевизийн сэтгүүлч Э.Ууганзаяа дарааx мэдээллийг өгөв.
Тэрээр" Төв аймгийн Заамар сумын нутагт амьдардаг малчдын зүгээс Рэд Булкан ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо уxаад орxисон нүxэнд нь төл мал унаx эрсдэл маш иx байдаг талаар өгүүлж байсан.
Малчид минжүүлсэн талбайд байгаа мэт нөxцөл байдалд амьдарч байгаагаа бидэнд өгүүлсэн. Арван алxам тутамд уxаад орxисон гурван нүx байна.
Цаашид илүү xариуцлагатай уул уурxайг xөгжүүлж, малтаж уxсан нүxээ булж, нөxөн сэргээлт xийдэг болоx xэрэгтэй" гэжээ.
