

ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар АТГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг томилжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн аж.
Түүний намтрыг харвал, төрийн албанд тасралтгүй 26 жил, удирдах албанд 20 жил ажиллаж байгаа аж. Мөн хугацаанаасаа өмнө ахмад, хошууч цол хүртэж байжээ.
Тодруулбал, 2001 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, ЭЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн ахлах төлөөлөгч, дүүргүүдийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн цагдаагийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт Тасгийн дарга гэхчилэн мерит зарчмаар шатлан дэвшсэн байна.
Харин 2019 онд АТГ-т хэлтсийн даргаар томилогджээ.
АТГ-т ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд манлайлан ажилласан аж.
Боловсрол:
Товч намтар:
