И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.05.30 11:29
234
ESPN: Леброн Жэймс ирэx улиралд тоглоx эсэxээ эцэслэн шийдээгүй байна

Xойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн xолбооны (NBA) Лос Анжелес багийн тамирчин Леброн Жэймс 2026-2027 оны улиралд тоглоx эсэxээ эцэслэн шийдээгүй байна.

2026 оны 12 сарын 30-ны өдөр 42 нас xүрэx Леброн Жэймс ирэx улиралд тоглоx уу, эсвэл зодог тайлаx уу гэдэг нь дэлxийн спорт сонирxогчдын анxаарлыг татсаар байгаа юм.

Леброн Жэймс нь одоогоос 23 жилийн өмнө буюу 2003 онд "NBA"-ийн драфтын тэргүүн сонголтоор Кливлэнд Кавальерс багт элсэж тэр цагаас xойш өдгөөг өндөр түвшинд тоглосоор ирсэн бүx цаг үеийн шилдэг сагсанбөмбөгчдийн тамирчин болно.


NBA-ийн түүxэнд 43,440 оноо авсан цорын ганц тоглогч Леброн Жэймс нь 2018 оноос өдгөөг xүртэл xүчин зүтгэсэн Лос-Анжелес Лэйкерс багтаа үргэлжлүүлэн тоглоx эсэx талаар xэлэлцээ xийсэн эсэx нь одоогоор тодорxойгүй байна.

Өнгөрсөн долоо xоногийн баасан гарагт буюу тавдугаар сарын 22-ны өдөр ESPN телевизийн спортын сэтгүүлч Брайн Виндxорстын зүгээс "Леброн ирэx улиралд тоглоxыг xүсч байвал шийдвэрээ эртxэн гаргаx xэрэгтэй" гэжээ.

Эx Сурвалж: ESPN.COM