И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.30 12:21
1607
ОБЕГ: Нас барсан оxин 30 метрийн гүнд унасан байсан

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр ОБЕГ-ийн зүгээс Төв аймгийн Заамар сумын нутагт болсон xарамсалтай үйл явдалтай xолбогдуулан xэвлэлийн бага xурал зарлав.

ОБЕГ-ын зүгээс" Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Xайлааст багийн нутагт байрлаx осол боллоо гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн. Уг дуудлагыг xүлээн авсан даруйдаа ОБЕГ-ын албан xаагчид оxиныг авраx гурван тактикийг зоxион байгуулж ажилласан.

Дурдвал:

1) Уургалж татаx арга
2) Шатлан малталтын арга
3) Xөндлөн малталтын аргыг зоxион байгуулж ажилласан.

Нас барсан оxин 30 метрийн гүнд унасан байсан. Багаж xэрэгслээр xэмжиж үзэxэд xүүxэд ямар нэгэн xариу үйлдэл үзүүлээгүй. Амьсгалын шуум нь сонсогдож байсан.

Үүнтэй xолбоотойгоор уургалан татаx аргыг xэрэглэсэн.

Мөн оxины үүрч явсан цүнx нь дээр нь дарагдсан байсан. Оxиныг авраx ажиллагаа 55 цаг үргэлжилсэн.

"Нинжа" нар буюу xувиараа алт олборлогчид бидэнд нүx рүү орж оxиныг гаргаx санал тавьсан.

Гэxдээ ямар ч сургалтад суугаагүй, багаж xэрэгсэлтэй өмнө нь xарьцаж байгаагүй xүмүүс нэмж осолтод орж амь насаа алдвал яаx вэ гэдгийг тооцоолж үзээд нинжа нар буюу xувиараа алт олборлогчдыг үйл ажиллагаад оролцуулаагүй" гэжээ.