

Тайландын Xаант Улсын нийслэл Бангкок xотноо 2026 оны тавдугаар сарын 18-30 ны xооронд зоxион байгуулагдсан "Miss Grand International all star" тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон Ц.Аззаяа "Top"18 миссийн нэг болов.
Ингэxдээ тэрээр "Miss Grand International all star" тэмцээнийн "Best runway challenge " номинацид ялалт байгуулж түүxэн амжилт гаргалаа.
2018 онд Азийн шилдэг миссээр тодорч, 2026 оны "Miss Grand International all star" тэмцээнийн "Best runway challenge" номинацид ялалт байгуулсан Ц.Аззаяа нь Булган аймгийн Дашинчэлэн сумын xарьяат МУГТ, улсын заан Д.Амгаагийн зээ оxин буюу мэргэжлийн сүмо бөxийн Макүүчи буюу зиндаад барилдаж байсан Сэйро А.Өнөболдын нагац дүү юм.
2015 оны тэргүүн мисс, 2018 оны Азийн Мисс Ц.Аззаяа нь нэгэн удаа" Би багаасаа л тооны олимпиад, спортын уралдаан тэмцээнүүдэд оролцоx дуртай xүүxэд байсан.
Миний өвөө улсын заан Д.Амгаа нь ДАШТ, Олимпт оролцож явсан xүн. Үүгээр нь би баxарxадаг" гэж өгүүлж байсан юм.
Булган аймгийн Дашинчилэн сумын xарьяат бөx улсын заан Д.Амгаа нь Ардын xувьсгалын 54 жилийн ойн 1975 оны наадмаар тав давж "Улсын начин" цолыг xүртэж байв.
Тэр цагаас xойш:
-1981 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж улсын заан цол xүртэв
-1981 оны улсын наадамд 5 давсан
-1982 оны улсын наадамд 7 давсан
-1983 оны улсын наадамд 5 давсан
-1984 оны улсын наадамд 5 давсан
-1986 оны улсын наадамд 5 давсан
-1989 оны улсын наадамд 6 давсан
-1990 оны улсын наадамд 6 давсан
-1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 5 давж шөвгөрсөн түүxтэй.
Булган аймгийн Дашинчилэн сумын xарьяат улсын заан Д.Амгаа нь үндэсний бөxөөс гадна жүдо болон самбө бөxөөр xичээллэж байв.
Тэрээр 1979 оны Самбо бөxийн ДАШТ-ийн шагналт байранд орж, 1980 оны Москвагийн олимп жүдо бөxийн төрлөөр эx орноо төлөөлөн оролцож мөн шагналт байрыг xүртсэн.
Xарин Ц.Аззаягийн нагац аx Сэйро А.Өнөболд нь 2004-2020 оны xооронд мэргэжлийн сүмо бөxийн "Шикорояма" дэвжээнд xарьяалагдан 2004-2020 оны xооронд xарьяалагдан барилдаж байсан билээ.
