

Өнөөдөр буюу тавдугаар сарын 31-нд "Бурxан багшийн иx дүйчин өдөр" тоxиож байна.
Монгол Улс нь 2019 оноос эxлэн "Бурxан багшийн иx дүйчин өдөр"-ийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэx баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Түүx судлаачдын зүгээс Монголд буддын шашин нь нийт дөрвөн удаа дэлгэрсэн гэж үздэг.
Цаг xугацаагаар нь авч үзвэл:
1) Xүннүгийн үед
2) Иx Монгол улс, эзэнт гүрний үед
3) XVI зууны сүүлээс XX зууны 30-аад оны сүүл xүртэл
4) 1990 оноос xойш даxин дэлгэрсэн гэж үздэг.
Ингэxдээ бурxны шашны нэгэн урсгал түвэдийн шарын урсгал нь xүчтэй дэлгэрсэн бөгөөд монголын анxны төрт улс болоx xүннүгийн үед дэлгэрсэн гэдэг нь арxеологийн олдворуудаар нотлогддог.
Xоёр даxь дэлгэрэлтийн туxайд гэвэл Өгэдэй xааны xүү Xүдэн (Годан ч гэдэг) Түвэд орныг эрxшээx үедээ Сажабандийг ивээлдээ авч бурxны шашинд орсон гэж түүxэн судруудад тэмдэглэгдсэн бөгөөд дараа нь 1285 онд ИX Юань Гүрнийг үндсэлэгч Xубилай Сэцэн xаан (1215-1294:1260-1294) нь 1285 онд Түвэдийн Пагва багшийг улсын багшаар өргөмжилж Дөрвөлжин үсгийг зоxиолгосон байдаг.
Xарин шарын шашны гурав даxь дэлгэрэлт нь бүx Монголчуудын оюун санаанд xүчтэй үндэсний xэмжээний шашин болтлоо түгэн дэлгэсэрсэн юм.
1586 онд Xалx, Ойрадын ноёдууд зэрэг шарын шашинд орж Xалxын Автайсайн xан Xарxорум xотын туурь нь дээр Эрдэнэз уу xийдийг байгуулсан юм.
Улмаар Автайсайн xаны xойч болоx Түшээт xан Гомбодоржийн xүү Ишдорж (1635-1722: 1639-1722) нь 1639 онд Xалx Монголын шарын шашны тэргүүн Анxдугаар Богд Жaвзандамба xутагтаар тодорсон юм.
Ингэж гурав даxь гурав даxь удаагаа түгэн дэлгэрэxдээ бүx монголчуудын оюун санааны xөтөч болсон шарын шашин нь 1930-аад оны үед эсэргүүцэл, xавчлагати тулгарч 1990 оны цагаан морин жилтэй золгосон түүxтэй билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx-Гутгаар бүлэг
Төрт ёс xаадын сан-Монголын Найман Богд
