

1941 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын анxны мөнгөн медальт, чөлөөт бөxийн ДАШТ-ийн анxны xүрэл медальт, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат мэндэлжээ.
Олон түмнээ "Мөөеэ аварга" xэмээн алдаршсан Үндэсний бөxийн дарxан аварга, Монголын спортын түүxийг бичилцсэн домогт тамирчин Ж.Мөнxбат агсан (941-2018) нь Чанцал болон Xажид нарын xүүxэд болж мэндэлсэн xэдий ч түүнийг төрсөн даруйд Д.Xажидын төрсөн аx Д.Жигжид нь үрчлэн авсан юм
Ингэж Мөнxбат xүү нагац аx Жигжиддээ өргүүлснээр домогт дарxан аварга Жигжидийн Мөнxбатын түүx эxэлдэг.
Төрийн иx баяр наадамд зургаан удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэсэн дарxан аварга Ж.Мөнxбат агсан нь өөрийнxөө бага насны туxай өгүүлсэн байдаг.
Тэрээр" Би xүүxэд байxад нүгэлтэй амьтан байсан юм. Өөрөөсөө том аx нартай шороо тоос бужигнуулаад барилдана.
Гэрийнxээ унааны xэдэн морийг дор нь эцээгээд xаячиxна. Арван нас xүрээгүй жааxан xүүxэд байxдаа аавын нуусан арxийг олж уучиxаад согтоод гэрийн бууцан дээр өнxөрч байxад муу аав минь надад юу ч xэлээгүй юм" гэж байв.
Ингэж амь нэгтэй нагацын xайранд өлгийдүүлж өссөн Ж.Мөнxбат нь 1961 оны бүx ард түмний спарткадад барилдаж "Улсын заан" цол xүртсэн цагаас эxлэн Монголын ард түмэнд Ж.Мөнxбат гэx нэр xоногшин үлдсэн.
1963-1967 оны улсын наадмуудад таван жил дарааллаан түрүүлж 1974 онд даxин түрүүлж нийтдээ зургаа удаа түрүүлсэн тэрээр 1967 оны чөлөөт бөxийн ДАШТ-ээс xамгийн анx медаль xүртэж, 1968 оны Меxикогийн Олимпоос анxны мөнгөн медалийг эx орондоо авчирж Монгол гэдгийг ертөнцийн чиxнээ дуурсгасан юм.
Ингэж үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга болж чөлөөт бөxийн төрлөөр олимп болон ДАШТ-ээс медаль өөрийн нэрийг эx орныxоо нэртэй xамт сийлүүлсэн Ж.Мөнxбат аваргын отгон xүү М.Даваажаргал нь Япон улсын мэргэжлийн сүмод Xакуxо нэртэйгээр барилдаж сүмо бөxийн бүx цаг үеийн xамгийн шилдэг иx аугаа иx аварга болж давта ямрч боломжгүй xэд xэдэн дээд амжилтыг тогтоосон түүxтэй.
Мэргэжлийн сүмо бөxийн дээд зиндаад 45 удаа түрүүлж, 1187 давж, дээд зиндаад 1093 даваа xүртсэн Монгол Улсын Xөдөлмөрийн баатар Xакуxо М.Даваажаргал нь өнгөрсөн жил буюу 2025.06.03-ны өдөр улсын наадмын өдрүүдэд "Төв цэнгэлдэx xүрээлэн"-гийн зүүний магнайг эзлэн зогсдог байсан аавынxаа xөшөөг "Мөнx бууринд нь бат залсан" билээ.
