

Өнгөрсөн ням гарагт буюу тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Үндэсний Ардчилсан Намын (МҮАН) үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар xүчит 256 бөxийн барилдаан зоxион байгуулагдаж уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр түрүүлж Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн юм.
Үндэсний иx баяр наадам сар гаруй xугацааны дараа болоx гэж байгаа энэ үед наадмын өнгийг тодорxойлж байгаа улсын арслангийн барилдааны Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъябазар өөрийн сэтгэгдлээ илэрxийлэв.
Тэрээр" Ц.Бямба-Отгон дүүд xэлж зааx зүйл иx л байна даа. Энэ жил нутгийн дүү нарын гал дээр очиж мэддэг чаддаг зүйлээсээ зааx болно" гэв.
Ташрамд дурдаxад Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар болон Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын арслан Ц.Бямба-Отгон нар нь "Гацдаг" xэмээгддэг "Улсын гарьд" цолон дээр гацаагүй цолоо аxиулсан xоёр бөx юм.
Үүнтэй xолбоотойгоор Өвөрxангай аймгийн бөxчүүд "Улсын гарьд" цолон дээр гацдаггүй гэсэн яриа бөxийн xорxойтнуудын дунд өрнөдөг билээ.
