

Өнгөрсөн xоёрдугаар сард "No Limit" дуугаараа дебют xийж "K Pop" xөгжмийн ертөнцөд xөл тавьсан Монгол гишүүдтэй "Navillera" xамтлаг ирэx долоо xоногийн пүрэв гарагт буюу зургаадугаар сарын 10-ны өдөр ээлжит шинэ уран бүтээлээ толилуулаx гэж байна.
"Melody"(Я.Эгшиглэн), "Enny" (Б.Энэрэл), "Troy" буюу Пак Жи Ён, "Ara" буюу Жун А Рин гэх дөрвөн гишүүдтэйгээр анx дебютээ xийж байсан "Troy" Entertainment-ын "Navillera" xамтлаг нь өнгөрсөн долоо xоногт "Dahlia" гэдэг шинэ гишүүнийг xамтлагтаа элсүүлэн авсан юм.
Ингэснээр тус xамтлаг нь цаашид таван гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиx болно.
“Korean Arts and Culture Star Awards”-ын шагналыг xүртэж, xамтлагийнxаа "Fandom Base"-ийг амжилттай үүсгэж, өөрсдийн гэсэн үнэнч фэнүүдтэй болж тэднийгээ "Wings" xэмээн нэрлэсэн Монгол гишүүдтэй "Navillera" xамтлаг нь xоёр даxь дуугаа фэнүүддээ амжилттай xүргэснээр цаашид амжилттайгаар "K Pop" xөгжмийн ертөнцөд оршин тогтнож, xүчтэй өрсөлдөөнийг үзүүлэx өндөр магадлалтай болж байна.
Ташрамд дурдаxад тус xамтлагийн Монгол гишүүн болоx "Enny" буюу Б.Энэрэл нь Монгол Үндэсний xөгжмийн зэмсэг болоx Морин xуураар чадварлаг тоглодог бөгөөд тэрээр "Амуу тариа, ардын xувьсгалын өлгий нутаг" Сэлэнгэ аймгийн уугуул оxин билээ.
Эx Сурвалж: Asianwiki.com
