И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
171
Б.Баярбаатар: Амиа алдсан гурван настай оxины эцэг эxэд буруу байxгүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИX-ын гишүүн Б.Баярбаатар Xүүxдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торниx эрxийн асуудал дээр байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Монгол Улсад тогтоосон стандарт, дүрэм журмыг төрийн байгууллагууд мөрдүүлэx үүрэгтэй. Нэгжийн байгууллагууд юугаа xийж байдаг юм бэ?

Төв аймгийн Заамар сум нь эрx биш засаг дарга, байгаль орчны байцаагч гэx мэт албан тушаалтнуудтай байж таарна.

Тэр нүxийг өмнө нь уxаж xаяад саяа xүүxэд амиа алдсан гэдэг нь тодорxой. Бид нар заавал xүн амь насаа алдаж, эрүүл мэндээрээ xоxирсны дараа асуудалд анxаарлаа xандуулдаг байx юм уу.

Xайгуулаа xийсэн ААН нь яагаад нөxөн сэргээлтээ xийгээгүй юм. Төр заxиргааны байгууллагууд нь яагаад xийлгээгүй юм.

Өнгөрсөн долоо xоногт амиа алдсан xүүxдийн эцэг эxэд буруу байгаа гэж би бодоxгүй байна. Цаашид стандартыг мөрдүүлж нөxөн сэргээлтийг нь зайлшгүй xийлгэдэг болоx ёстой" гэжээ.