

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Нийт алба хаагчид 17 мянган гамшиг, ослын дуудлагад очсон байдаг. Тэр хэмжээний эрсдэлүүд өдөр тутам байна. Эрсдэлийг бууруулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт яаралтай аврах нэгжүүдийг байгуулахын тулд хамгийн сүүлд 5 их наяд төгрөгийн төсөв хэрэгтэй байна гэх тооцоолол гарсан.
Мэргэжилтнүүд өөрсдөө шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргадаг. Үүний дагуу худалдан авалт хийдэг.
Гал унтраах дрон, гүний болон агаараас эрэн хайх, аврах зэрэг бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгслүүдийг үе шаттайгаар нийлүүлэх ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар гал унтраах аврах тоног төхөөрөмж, машин 63 хувьтай байна. Энэ бол жилийн өмнө намайг ажлаа өгч байх үеийн тоо. Тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлт 48 хувьтай байгаа. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтаа цаашид тасралтгүй хийж, шаардлагатай тоноглол хэрэгслүүдээр байнга хангах шаардлагатай байна.
Агаараас болон гүнээс, өндрөөс, гал түймэр ослоос аврах хэрэгцээ шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийн жагсаалтыг өөрсдөө гаргаж, улсын төсвөөс баталсан хөрөнгө оруулалт болон гадаад дотоодын тусламж зээл санхүүжилтээр авч ирсэн.
Шууд дамжуулалт:
