

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, 10 илийн хугацаанд цэргийн алба хааж байсан 46 залуу амь насаа алдаж, 144 эр цэрэг эрүүл мэндээрээ ноцтой хохирсон. Гэвч үүнд хэн ч улс төрийн хариуцлага өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүлээгээгүй байна. Энэ тоон баримтыг харахад улс төрийн хариуцлага хүлээх шаардлагатай гэдэг нь харагдаж байна.
Манай улсад төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа гэх зүйл байхгүй болчихсон. Хүний, хүүхдийн амь нас, аль асуудал нэгт вэ гэдгийн эрэмбэ дараа өнгөрсөн жилүүдэд алдагдсаны л илрэл гарч байна.
Асар том мега төсөл ярьдаг. Амьдралаас тасархай олон зүйл ярьдаг. Сая төгрөгөөр шийдэж болох асуудал байхад дандаа их наядын төслүүдийг дарга нар ярьдаг болсон. Үүнийх нь үр дагавар нь гарч байна.
Шууд дамжуулалт:
