Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2026.06.02 13:36
325
Л.Гантөмөр: Онцгой байдлын албаны асуудлыг шийдэхгүй гурилдаж байгаа

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодрууллаа. 

Тэрээр, Хариуцлагын асуудал. Хүмүүс өөрт оноогдсон ажлаа хийх хэрэгтэй. Хариуцлага тооцдог хөгжлийн төлөвлөгөөг бид гаргадаг болох ёстой. Яг жилийн дараа хариуцлагыг нь дүгнэдэг байх хэрэгтэй. Төрөөс цалин авч байгаа хүмүүс жилийн дотор ямар үр дүнд хүрэх вэ гэдэг хэмжүүртэй болгох программыг гаргах хэрэгтэй. Хүн бүр өөрийн гэсэн үүрэг даалгавартай болохгүй бол хүмүүс ажил хийхгүй яваад байхаар нэг газар 3 мянган нүхтэй болчихсон байна. Тэр нүх руу хэн ч унаж, ойчиход бэлэн байна. Энэ бол нэг л харагдаж байгаа хэсэг нь. Гудамжаар явахаар цахилгааны асуудал ямар байна. Бороо орохоор хүүхэд тогонд цохиулах асуудал гарна. 

Манай улс цөөхөн хүн амтай учраас тодорхой төлөвлөлт гаргаж ажиллавал ард нь гарна. Хамгийн гол нь энэ налайсан, толгой илсэн байдалтай байна. Тиймээс төрийн албаа цэвэрлэж, ажил хийдэггүй хүмүүсийг зайлуулах хэрэгтэй.  

Онцгой байдлын албанд маш бага төсөв тавигддаг. Батлан хамгаалах дээрээ төсөв тавихгүй удсан. Онцгой байдлын албаны асуудлыг шийдэхгүй гурилдаж байгаа. Ганц нэг нисдэг тэрэг авч өгсөн. Тэрийгээ аймар том хийсэн гэж үздэг. Гал унтраах хэдэн машин авч өгсөн. Гэтэл орчин цагийн маш олон техник технологи гарч ирсэн. Эдгээрийг авч өгөх ажлыг бид маш муу хийсэн. 

Шууд дамжуулалт: