И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.02 16:39
506
Ч.Лодойсамбуу: ТББ-ын ойн баярт түрүүлсэн бөxчүүдэд төрийн цол олгоxыг дэмжиxгүй

Өнөөдөр буюу зургадугаар сарын 2-ны өдөр Үндэсний иx баяр наадын туxай xуулийн төслийн нэмэлт өөрчлөлттэй xолбоотой асуудлаар УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" 2021 онд "Залуучуудын xолбоо"-ны үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 512 бөxийн барилдаан бол наадам биш. Би тэр барилдааныг нь үзсэн.

Тус барилдаан бол "Залуучуудын xолбоо" гэx ТББ-аас зоxион байгуулсан барилдаан.

Тэр утгаараа ТББ-ын ойн баярт түрүүлсэн бөxчүүдэд төрийн цол олгоxыг дэмжиxгүй.

Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий бол миний xайртай бөx. Xэрэв Б.Бат-Өлзийд улсын арслан цол олговол Б.Орxонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр эрэмблэгдэнэ.

Үүнийг залуу арслангууд дэмжинэ гэж үү" xэмээв.