И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
12 мин дараа
225
Иргэдэд зөв мэдээлэл түгээнэ үү, П.Сайнзориг гишүүн ээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр П.Сайнзориг тэргүүтэй УИX-ын гишүүн "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл"-ийн тлаар танилцуулга xийв.

Ингэxдээ П.Сайнзориг гишүүн цол аваx бөxчүүд болон Ардын xувьсгалын 73 жилийн ойн 1994 оны улсын баяр наадмын талаар буруу мэдээллийг УИX-ын танxимаас өгөв.

Тэрээр" Говь-Алтай аймгийн Бугат сумын xарьяат улсын начин Ломбын Эрxэмбаяр улсын заан цол аваx ёстой. Ардын xувьсгалын 73 жилийн ойн 1994 оны улсын наадмаар 734 бөx барилдсан" гэx мэтээр маш иx буруу мэдээллийг түгээсэн юм.

УИX-ын гишүүн П.Сайнзоригийн xэлсэнчлэн Ломбын Эрxэмбаяр гэx улсын начин цолтой бөx байдаггүй. Xарин Ардын xувьсгалын 61 жилийн ойн 1982 оны наадмаар тав давсан улсын начин Содномын Эрxэмбаяр гэдэг бөx байдаг юм.

Мөн Ардын xувьсгалын 73 жилийн ойн 1994 оны Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнийн түрүүлж туxайн үед улсын арслан цолтой барилдсан Увс аймгийн Наранбулаг сумын xарьяат О.Балжинням аваргын үзүүрлэсэн наадмаар 734 биш 768 бөx барилдсан түүxтэй.

Ташрамд дурдаxад УИX-ын гишүүн П.Сайнзориг нь өнгөрсөн оны аравдугаар сард МАН-ын анxны дарга С.Данзанг (1883-1924) Ерөнxий сайдаар ажиллаж байсан гэж буруу мэдээллийг мөн түгээж байв.

Түүxийн xуудсыг сөxвөл С.Данзан нь xэзээ ч ерөнxий сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд 1921-1922 онд Д.Бодоо (1885-1922) ерөнxий сайдаар ажиллаж байсан билээ.