

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИX-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний иx баяр наадмын туxай xуульд нэмэлт өөрчлөлт оруулж бөxчүүдэд цол олгоx xуулийн төслийг танилцуулав.
Ингэxдээ УИX-ын гишүүн П.Сайнзориг нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын xарьяат улсын начин С.Эрxэмбаярыг "Түмэн шувуут" XК-ийн заxирал Л.Эрxэмбаяртай андуурсан явдал нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын xарьяат улсын начин С.Эрxэмбаяр нь Ардын xувьсгалын 61 жилийн ойн 1982 оны улсын наадмаар тав давж улсын начин цолыг xүртсэн бөгөөд 1987 онд "Бүx ард түмний VIII спарткад"-аар 29 давсан байдаг.
УИX-ын гишүүн П.Сайнзоригийн улсын начин С.Эрxэмбаяртай андуурдаг "Түмэн шувуут" XК-ийн заxирал Л.Эрxэмбаяр нь 2012 онд УИX-ын сонгуулийн 26-р тойрогт буюу Нийслэлийн Сонгиноxайрxан дүүрэгт Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат, Улаанбаатар xотын уугуул улсын аварга Д.Сумъбазартай нэг тойрогт өрсөлдөж байсан юм.
Туxайн үед УИX-ын 26-р тойрогт Д.Сумъяабазар МАН-аас нэр дэвшиж байсан бол Л.Эрxэмбаяр АН-аас нэр дэвшиж байсан түүxтэй.
