И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
113
Өнөөдөр УИX-ын байнгын xороод xуралдана

Өнөөдөр болох үйл явдал 

 

08:00 цагт:  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 

10:00 цагт: “Ассембляжийн онол ба Монголын нийгмийн өөрчлөлт” семинар ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд болно.

16:00 цагт: ГБХНХ-ын сайд Т.Аубакир “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-д ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж гардуулна.

 

Үзэсгэлэн: 

-Зураач, багш Д.Батнасангийн “Бага нас-2” үзэсгэлэн  "Монгол арт" галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.

-“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан”үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.

-Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

 

 Хилийн чанадад: 

  • Германы Ханновер хотноо гал унтраах, аврах, иргэний хамгаалалтын салбарын дэлхийн  хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “INTERSCHUTZ 2026” энэ сарын 6-ныг хүртэл болно. 
  • Польшийн нийслэл Варшав хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулдаг 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 7-ныг хүртэл болно.
  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл  болно.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.