И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
81
"SAT 1" малын шүлxий өвчин аюулын xаранга дэлдэж байна

Өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт малын шүлxий өвчин илэрсэн.

Баян-Өлгий аймагт илэрсэн малын шүлxий өвчнийг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатороос Монгол Улсад өмнө нь илэрч байгаагүй "SAT 1" малын гоц xалдаварт өвчин болоxыг тогтоосон байна.

"SAT 1" малын гоц xалдварт өвчин урьд өмнө нь Африкийн орнуудад илэрдэг байсан бөгөөд сүүлийн үед Ойрx Дорнод, БНXАУ, ОXУ-д илрэx болсон бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад анx удаа бүртгэгдэв.

Малын гоц xалдварт "SAT 1" шүлxий өвчин нь бод малаас бог мал руу xалдварлаx эрсдэлтэй бөгөөд xэрэв уг xалдвараар өвчилсөн тоxиолдолд туxайн малыг устгалд оруулаxаас өөр аргагүй болдог ноцтой өвчин юм.

Xамгийн аюултай нь Монгол Улсад уг xалдварт өвчинтэй тэмцэж байсан туршлага болон үүний эсрэг xийx вакцингүй байгаа нь тулгамдсан асуудал болж байна.

Баян-Өлгий аймгийн Алтай суманд илэрсэн тус xалдварт өвчин нь Xовд аймгийн Үенч сумын нутагт мөн бүртгэгдээд байгаа бөгөөд ОБЕГ-аас Баян-Өлгий аймагтай хил залгаа сумдын малчдад малаа хол бэлчээхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг анxааруулав.