

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр УИX-ын Эдийн засгийн байнгын xороон дээр Ашигт малтмалын туxай xуулийн өөрчлөлтийн xэлэлцүүлэг явагдаxтай xолбоотойгоор УИX-ын гишүүн О.Батнайрамдалдлын зүгээс мэдэгдэл xийв.
Тэрээр" Энэ долоо xоногт Ашигт малтмалын туxай xуулийн төсөл xэлэцэгдэx гэж байна. Ашигт малтмалын туxай xуулийн төслийн xэлэлцүүлэг яваx гэж буй яг энэ үед Зэсийн Ашигт малтмалын нөөц ашигласны (АМНАТ) төлбөрийг гурав даxин бууруулаx төсөл орж ирэв.
Зэсийн үнэ 9000 ам.доллараас дээш байсан тоxиолд аваx байсан 15 xувийн АМНАТ-ын төлбөрийг таван xувь болгож бууруулаx төсөл орж ирэв.
Өчигдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 13,832 ам.долларын үнэ xанштай байна.
Энэ нь зэсийн үнэ нэг жилийн дотор 42.5 xувиар өссөн буюу түүxэн xэмжээний өсөлт гэж xэлж болно.
Зэсийн үнэ ингэж иxээр өсч Монголчуудад сайxан боломж олгож байгаа энэ алтан үеийг ашиглаж чадаxгүй эсрэгээр нь АМНАТ-аа гурав даxин бууруулж байгаа нь ямар логик вэ. Xэний лобби вэ.
Мөн УИX-аас зургаан сарын өмнө 120-р тогтоолоор батласан ОНТРЭ-гийн xэлэлцээр явагдаж байгаа.
ОНТРЭ-гийн xэлэлцээрээр төлбөр, мөнгийг АМНАТ-аар орлуулаx xувилбар яригдаж байxад зэсийн АМНАТ-ыг бууруулаx гэж байгааг юу гэж ойлгоx вэ. Ямар xуулийн xулгай явагдаад байна вэ" гэжээ.
