И.Доржоо
Сэтгүүлч
Эрүүл мэнд
2026.06.03 13:20
179
Нэвтрүүлэгч Д.Одзаяа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникт Dr.Oral Mongolia брэндийн хамтаар зөөврийн шүдний аппарат хандивлажээ

2026 оны судлагаагаар Монгол улсад 15647 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 3000 гаруй нь бусдын байнгын асаргаанд байдаг.

Эдгээр хүүхдүүдийн 70-80% нь шүдний цооролд өртөж бусад эрхтэн тогтолцооны согогтой болох нь их байдаг байна.

Тэгвэл энэхүү аппаратны тусламжтай төлөвлөгөөт унтуулагатай мэс ажилбаруудыг хийж, хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай, хэвтрийн гээд жилд дунджаар 1000 гаруй хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлж, амьдралын чанарыг сайжруулах бүрэн боломжтой болж байгаа юм байна.

Хөтлөгч Одзаяагийн хувьд жил бүр улсын төрөх эмнэлэгүүдэд эх хүүхдэд зориулсан өрөөнүүдийг олноор тохижуулж, нийгмийн хариуцлагын ажилд идэвхитэй оролцдог үлгэр жишээ инфлүүнсерийн нэг юм.