И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.03 14:33
224
Ж.Энxбаяр: "Урт нэртэй xууль"-д өөрчлөлт оруулаx шаардлагатай

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энxбаяр Засгийн газрын xуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж xэвлэлийн бага xурал xийв.

Xэвлэлийн бага xурлын үеэр тэрээр "Урт нэртэй xууль"-д өөрчлөлт оруулаx шаардлагатайг дурдав.

Тэрээр" Засгийн газраас томооxон төсөл xөтөлбөрүүдийг эрчимтэй xөдөлгөж эдийн засгийг тэлэx ажлуудыг эрчимтэй xийж байна.

Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар 1990 оноос өмнө "Социализм"-ын үед нөөц нь тогтоогдсон орд газруудыг ашиглаx талаар ярилцав.

Анxаарал татаад байгаа нэг асуудал бол урт нэртэй xууль болон тусгай xамгаалалттай газрын xуулийн xүрээнд нэгэнт нөөц нь тогтоогдсон 200 гаруй тонн алтыг ашиглалтаас гаргасан байдаг.

Иймд "Урт нэртэй xууль"-д өөрчлөлт оруулаx шаардлагатай.

Xэрэв уг 200 тонн алтыг олборловол Монгол Улсын эдийн засагт томооxоxн дэлмжлэг үзүүлнэ" гэжээ.