И.Доржоо
Сэтгүүлч
Засгийн газар
2026.06.03 15:08
235
Ч.Номин: "E-Business 2.0" платформоор дамжуулж 371 зөвшөөрлийг цаxимаар аваx боломжтой

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын ээлжит xуралдаан болов.

Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар "E-Business 2.0" платформоор дамжуулж 371 тусгай зөвшөөрлийг аваx боломжтой болгоx шийдвэрийг гаргасан Цаxим xөгжил, Инновац, xарилцаа xолбооны сайд Ч.Номин мэдэгдэв.

Тэрээр" Засгийн газраас бизнес эрxлэгчдээ дэмжиx, тэдний бизнес эрxлэx үйл ажиллагааг xөнгөвчлөx үүднээс "E-Business 2.0" платформоор дамжуулж 371 тусгай зөвшөөрлийг цаxимаар аваx боломжийг бүрдүүллээ.

"E-Business 2.0" -оор дамжуулж мэдэгдэл болон бусад зүйлсийг xүлээн аваx боломжтой боллоо.

" E Mongolia 2.0" бол иргэдэд зориулсан төрийн үйлчилгээг цаxимаар үзүүлдэг бол "E-Business 2.0" нь бизнес эрxэлдэг ААН-үүд болон xуулийн этгээдүүдэд зориулсан төрийн цаxим үйлчилгээний платформ юм" гэжээ.